title icon

Spelling bee уралдаан амжилттай явагдаж дууслаа.

Даяарчлагдаж байгаа энэ нийгэмд хүн бүр тэр дундаа Монголын ирээдүй болсон залуучууд англи хэлийг зайлшгүй сурах шаардлагатай болсон.Үүнийгээ дагаад яавал хэлийг хялбар сурах вэ ? гэсэн олон, сонирхолтой сургалтын хөтөлбөрийг манай сургуулийн эрдэмтэн багш нар гаргаж яваа. Үүний нэг жишээ бол оюутнуудын дунд Spelling bee уралдааныг явуулсан.

Учир нь сайн хэлтэй болохын тулд олон үгийг мэддэг байх шаардлагатай.Тиймээс Spelling буюу зөв дуудаж үсэглэх арга нь альваа нэг англи үгийг хэлээд тухайн үгэнд ямар үсэг багтсан гэдгийг зөв дарааллийн дагуу үсэглэн хэлэх чадвар юм. Ингэснээр ярианы болон бичгийн хэлэнд ч төвөггүй англи үгийг зөв дуудлагатай хэлж өгүүлэхүйн эрхтээ сайжруулаад зогсохгүй, зөв бичиж ой тогтоолт ч сайжирдаг давуу талтай. Энэ арга нь гадны хичээлийн хөтөлбөрт тогтсон шилэгдмэл аргын нэг билээ. Тиймээс ч оюутнууд маань хоорондоо өрсөлдөөд зогсохгүй алдсан үгээ дахиж буруу үсэглэхгүй, ямар үсгээс бүтсэн үг болохыг сайн тогтоож байлаа. Ингээд зөв үсэглэгч зөгийнүүддээ амжилт! улам их хичээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *