title icon

СЭРҮҮЛЭГ ИХ СУРГУУЛИЙН “ШИЛДЭГ ОЮУТАН“,”ШИЛДЭГ АНГИ” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

СЭРҮҮЛЭГ ИХ СУРГУУЛИЙН “ШИЛДЭГ ОЮУТАН“

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Сэрүүлэг их сургуульд амжилттай сайн сурахын зэрэгцээгээр эрдэм шинжилгээ, судалгааны  ажилд тодорхой амжилт гаргасан, төрөл бүрийн  уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож зохих үр дүнд хүрсэн, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй “Шилдэг оюутан”-ыг шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр:  “Шилдэг оюутан”-д тавигдах шаардлага

Сэрүүлэг их сургуульд суралцагч шилдэг оюутан нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1.   Оюутан нь 2 дугаар ангид буюу  түүнээс дээш ангид суралцдаг байх

2.2.   Сурлагын үнэлгээний голч дүн 2,8 ба түүнээс дээш байх

2.3. Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд  идэвхи санаачлагатай оролцож, тодорхой амжилт гаргасан байх

2.4.  Судалгаа хийх чин хүсэл эрмэлзэлтэй, оролдлогтой, судалгааны ажлын чиглэлээ тогтоосон байх

2.5.  Оюутны хөгжлийн хөтөлбөр, бусад их, дээд сургуулиудын хүрээнд зохион байгуулагддаг олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байх

2.6.  Сургууль, алба, тэнхим, оюутны холбоо, анги хамт олон, олон нийт болон клубуудын зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх

2.7.   Мэргэжлийн ур чадвараараа сургуульдаа манлайлагч байх, хичээл бүр дээр манлайлагч байх

2.8    Нийгмийн ажилд идэвхитэй, зохион байгуулах ур чадвартай байх

2.9    Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

2.10  Бусдаас  суралцаж, мэдлэгээ хуваалцдаг, шинэ санаа дэвшүүлдэг байх

2.11 Цаг үеийн мэдээ мэдээллийг сургуулийн wев site, facebook, twitter-ээс авч хариу өгч хамтран ажилладаг байх

2.12 Сургуулийн дотоод дүрэм журмын заалтуудыг зөрчөөгүй байх шаардлагатай.

2.13  Мэргэжлийн  тэнхимээс  нэр  дэвшиж гарсан шилдэг  оюутан, шилдэг анги хамт олны шалгаруулалтын мэдээллийг  Сэрүүлэг их сургуулийн www.seruuleg.edu.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.                                                   

Гурав: Шалгаруулалт

3.1.   Мэргэжил тус бүрээс энэхүү шаардлагыг хангасан нэг оюутныг шалгаруулна.

3.2   Шилдэг оюутан  шалгаруулах шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.

–  Нэгдүгээр  үе шат   Шилдэг  оюутны тодорхойлолтыг мэргэжлийн тэнхим  хэлэлцэх   /Анги удирдсан багш хариуцсан ангиасаа нэр дэвшиж байгаа оюутнуудын материалыг хүлээн авч тэнхимийн хурлаар хэлэлцүүлнэ./

/2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 30-ны өдөр хүртэл

– Хоёрдугаар үе шат мэргэжлийн  тэнхимээс нэр дэвшүүлэн гаргаж ирсэн шилдэг оюутны тодорхойлолтыг  захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шалгаруулна.

/2016 оны 12 сарын 09-ний өдөр/

 

СЭРҮҮЛЭГ ИХ СУРГУУЛИЙН “ШИЛДЭГ АНГИ ХАМТ ОЛОН“

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Сэрүүлэг их сургуульд анги хамт олноороо амжилттай сайн суралцаж, “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан  уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож зохих амжилт гаргасан, нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцдог “Шилдэг анги хамт олон”-ыг шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр:  “Шилдэг анги хамт олон”-д тавигдах шаардлага

Сэрүүлэг их сургуулийн шилдэг анги хамт олон нь дараах шаардлага хангасан байна. Үүнд:

2.1.  Анги хамт олноороо сурлагын 100 хувийн амжилттай суралцсан байх

 Анги хамт олны сурлагын чанар 60-аас дээш хувьд хүрсэн байх

2.2.Мэргэжлийн болон бусад чиглэлээр уралдаан тэмцээнд амжилттай оролцож, сургуулийн нэрийг гаргасан байх

2.3.Тус сургуулийн “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан урлаг, спортын арга хэмжээнүүдэд  тухайн хичээлийн жилийн турш анги хамт олноороо  идэвхитэй оролцож, тодорхой амжилт гаргасан байх

2.4.Сургуулийн дотоод дүрэм, журмыг мөрдлөг болгон суралцаж ёс зүйтэй  хамт олон болсон  байх

2.5 Анги хамт олноороо нийгэм, олон нийтийн үйл ажиллагааг санаачилсан  байх

2.6 Анги хамт олноос  сургууль болон бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан   оюутантай байх

2.7. Шинэ санаа дэвшүүлдэг, бүтээлч оюутны ангид эзлэх хувь өндөр байх

2.8 Сургуулийг хөгжүүлэх үйлсэд анги хамт олноороо санаачлага гарган бүтээн байгуулалтын ажил хийсэн байх

2.9 Сургалтын орчныг сайжруулахад идэвхи санаачлагатай оролцож эко орчныг бүрдүүлэх

2.10 Анги хамт олноороо мэргэжлийн имидж бүрдүүлж хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож байх

2.11 Мэргэжлийн  тэнхимээс  нэр  дэвшиж гарсан шилдэг анги хамт олны шалгаруулалтын мэдээллийг  Сэрүүлэг их сургуулийн www.seruuleg.edu.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.                                                    

Гурав: Шалгаруулалт

3.1.Шилдэг анги хамт олны шалгаруулалтыг 2 үе шаттай явуулах бөгөөд шалгаруулалтыг  нээлттэй, ил тод , зохион байгуулна.

Мэргэжил тус бүрээс энэхүү шаардлагыг хангасан нэг анги хамт олныг  шалгаруулна.

3.2   Шилдэг анги хамт олон  шалгаруулах шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.

–  Нэгдүгээр  үе шат   Шилдэг  анги хамт олны тодорхойлолтыг мэргэжлийн тэнхим хэлэлцэх   /Анги удирдсан багш хариуцсан ангиасаа нэр дэвшиж байгаа оюутнуудын материалыг хүлээн авч тэнхимийн хурлаар хэлэлцүүлнэ./

/2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 30-ны өдөр хүртэл

– Хоёрдугаар үе шат мэргэжлийн  тэнхимээс нэр дэвшүүлэн гаргаж ирсэн шилдэг анги хамт олны тодорхойлолтыг  захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шалгаруулна.

/2016 оны 12 сарын 09-ний өдөр/