title icon

Сэрүүлэг их сургуулийн уламжлалт баяр болох “БИД МОНГОЛООРОО ГОЁДОГ” өдөрлөг ажилттай боллоо

Монголын ард түмэн Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтносны баярыг тохиолдуулан  Сэрүүлэг их сургуулийн нийт оюутан, багш, ажилтанууд “БИД МОНГОЛООРОО ГОЁДОГ” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. 2016-2017 оны хичээлийн жилийн энэхүү өдөрлөгийн үйл ажиллагааг “Өдөр тутмын монгол хувцаслалт” гэсэн онцлогтойгоор 2016 оны 11-р сарын 28-ны өдөр амжилттайгаар зохион байгуулагдалаа.

Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд дараах анги хамт олон, оюутнууд шалгарсан. Үүнд:

“Монгол дээлээрээ гоёдог” уралдаанд

  • Үндэсний хувцасаараа жигдэрсэн анги хамт олоноор НББМБМ-IV анги
  • Үндэсний хувцасаар гоёсон эрэгтэй оюутнаар НББМБМ-IV ангийн оюутан П.Мягмаржав
  • Үндэсний хувцасаар гоёсон эмэгтэй оюутанаар СӨБ-I ангийн оюутан н.Болормаа

“Сайхан бичиг” монгол бичгийн уралдаанд

  • СӨБ-I ангийн оюутан н.Нарангэрэл

“Монголын нэг өдөр” гар зургийн уралдаанд

  • ХНМ IV ангийн оюутан Э.Бат-Амгалан

“Заншлын хэлхээ” багийн тэмцээнд

  • ММ-IV ангийн оюутан Ч.Очир ахлагчтай баг

“Хэн сайн зурагчин бэ?” фото агшин оюутны холбооны нэрэмжит уралдаанд

  • НББ-III анги хамт олон

Үзэгчдийн дундах асуулт, хариултын тэмцээнд

  • НББМБМ-IV ангийн оюутан Н.Ууганлхагва,
  • ЦИ-III ангийн оюутан Ганзориг нар тус тус амжилттай оролцож шалгарлаа.

 

Өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилттай оролцсон нийт удирдлага, эрдэмтэн багш, оюунлаг оюутнууддаа талархал илэрхийлье.

 

Зохион байгуулагч Бизнесийн ухааны тэнхим