title icon

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүйн хичээл гэж юу вэ?

Хязгааргүй юм бүхэнд сэтгэл татах шинж байдаг. Тэнгэр, тэнгис, говийн элс, од, үүл, толь бас үг. Хязгааргүй учраас нууцлаг. Хязгааргүй учраас аймшигтай. Хязгааргүй учраас аугаа. Энэ бүхэн бяцхан үрсийн анхаарлыг соронз мэт татдаг. Учир нь юм бүхэн шинэ, юм бүхэн сонирхолтой санагддаг үе бол цэцэрлэгийн нас. Харин энэ үед хүүхдийг хөгжүүлэх гол чиглүүлэгч бол сургуулийн өмнөх боловсролын багш юм. Тиймээс байнга л шинийг эрэлхийлдэг, өөр өнцгөөс хардаг, өвөрмөц сэтгэлгээтэй багшийг бэлтгэх нь бидний гол зорилго юм. Тухайлбал сургуулийн өмнөх боловсролын багшийн ангийн оюутнууд маань ижилхэн биед эвтэйхэн хувцас өмсдөг нь хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэн өөр зүйлд сатаарахгүй бүтээлчээр сэтгэхэд ч бага ч гэсэн нөлөөг үзүүлдэг. Энгийн бүхэн агуу гэдэг шиг Сэрүүлэг их сургуулийн хамт олон жижиг зүйлд хүртэл анхааран сургалтаа явуулдаг. Ингээд ирээдүйн багш нартаа амжилтыг хүсье.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *