title icon

Үндэсний Старт Aп Академи

       Үндэсний Старт Ап Академи нь 2014-оны 11-р сараас хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 оны 04 сарын 15 өдөр албан ёсны нээлтээ хийсэн. Үндэсний Старт Ап Академи нь БНСУ-н залуучуудын Старт Ап Академи болон салбартаа тэргүүлэгч шилдэг компаниудтай хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-н урдаа барих тэргүүлэгч  дадлага туршлагатай профессор И ХЁН ГҮ багштай хамтран ажиллаж байна.

 И ХЁН ГҮ профессор нь:  Кориа Их сургууль, Ионсей Их сургуульд магистр зэрэгтэй, Засаг захиргаа, электроник, бизнесийн удирдлага, хувийн аж ахуйн чиглэлээр мэргэшсэн, 1980/11-1994/7 сар хүртэл БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонд Ерөнхийлөгчийн зөвлөх, 2003/1-2005/7 сар хүртэл “Korea Recognized industry” хувьцаат компанид Ерөнхийлөгч, 2005/7-2007/8 сар хүртэл “Юнитег” хувьцаат компанийн Ерөнхийлөгч, 2007/9-2009/9 сар хүртэл “Great Analogy Tech”  компанид захирал, 2013 оны 3-р сараас Залуучуудын аж ахуй эрхлэх сургуульд профессор багшаар тус тус амжилттай  ажиллаж байсан бөгөөд  2015 оны 1-р сараас Сэрүүлэг дээд сургууль болон Сэрүүлэг дээд сургуулийн дэргэдэх Үндэсний Старт Ап Академитай хамтран ажиллаж байна.

Үндэсний Старт Ап Академи үүсгэн байгуулагдсан хугацаандаа Сайншанд, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь гэх мэт хөдөө орон нутгаар лекц, сургалтуудыг амжилттай зохион байгуулсан бөгөөд Сэрүүлэг дээд сургуульд Монгол улсад анхдагч болох Гарааны бизнесийн менежер болон багш, боловсон хүчнийг бэлтгэн гаргах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж  байна.

Үндэсний Старт Ап Академи нь БСШУЯ-тай хамтран олон арга хэмжээ сургалтуудыг явуулж байгаа бөгөөд үүний нэг нь хөдөө орон нутгаар удирдлага болон гарааны бизнесийг хөгжүүлэх сургалт семинар явуулсан ба цаашлаад энэхүү гарааны бизнесийн хөтөлбөрийг боловсролын хөтөлбөрт оруулснаар шинэ боловсон хүчин бэлдэх үүд хаалга нээгдэх юм.

Үндэсний Старт Ап Академийн Зорилго

Монголд Улсад мэдлэгийг баялаг болгон Инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулан өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг өндөр бүтээгдэхүүн, шинэ технологи, ажил үйлчилгээг бий болгож нийгмийн баялгийг бүтээх Гарааны компаниудыг үүсгэн байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй шат дараалсан чанартай сургалт судалгаа,  олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Зорилт:

Үндэсний Старт Ап Академи нь Монгол Улсад гарааны бизнесийг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгохын тулд шаталсан сургалтуудыг зохион байгуулж, нэмүү өртөг  өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарааны бизнесийн компаниудыг үүсгэн байгуулах юм.

Ач холбогдол

Дэлхий ертөнц өнөө цагт нэг том зах зээл болон хувирч өөрчлөгдөж байгаа бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвар бүхий өвөрмөц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гарааны бизнест улс орон бүх хүч чадлаа тавин анхаарч ажиллаж байна. Монгол орны тухайд Үндэсний Старт Ап Академи нь гарааны бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэн дэлхийд өрсөлдөхүйц шилдэг бараа бүтээгдэхүүн шинээр гаргах, үйлдвэрлэх, мөн бараа бүтээгдэхүүнийг гадаад  оронд экспортлосноор  ажлын байрыг олноор  бий болгож мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ.

Боловсролын зорилго

Удирдлага болон гарааны бизнесийн удирдагч багшийн боловсрол нь жижиг дунд аж ахуйн нэгжийг өсгөх, удирдахад шаардлагатай боловсролыг олгох бөгөөд гарааны бизнес эрхлэгч нь өөрийн бизнесээ амжилттайгаар удирдан авч явахад шаардлагатай 7 төрлийн хичээлийг 40 цагт багтаан үр дүнтэйгээр зааж сургаснаар удирдагч багшийг бэлтгэн гаргах боловсролын хөтөлбөр юм.

Энэхүү боловсрол нь гарааны бизнес болон жижиг дунд аж ахуйн нэгжийн удирдлагуудад удирдагчийн эрх олгох бөгөөд удирдлагын стратегийн шинэ чиг хандлагыг гаргаж ирэн ажиллах юм. Мөн дэлхийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөөний энэ эрин үед улс орны өрсөлдөх чадварыг бий болгохын тулд бараа бүтээгдэхүүний олон улсын чиг хандлагын талаар сургах бөгөөд үүгээрээ дамжуулан дэлхийд танигдсан шилдэг бараа бүтээгдэхүүнийг шинээр гаргах, энэхүү бараа бүтээгдэхүүнээрээ амжилт гаргахын тулд бараа бүтээгдэхүүн шинээр гаргах явцыг заах, хэрэгжүүлэх гэсэн арга барил дээр тулгуурладаг. Мөн компанийн удирдлага болон гарааны бизнесийн удирдлагын арга барил, өсөлтийн арга барил, гарааны бизнесийн удирдлага болон гарааны бизнест шаардлагатай бүхий л дүрэм журмын талаар боловсрол олгох юм.

Тиймээс энэхүү боловсролын хөтөлбөрөөр суралцсанаар удирдлага болон гарааны бизнесийн удирдагч багшийн эрхтэй болох бөгөөд ямар нэгэн албан газар, байгууллагад ажиллах үедээ удирдлагын мэдлэг, бүтээлт чанараа ашигласнаар улс орон төдийгүй тухайн компанийхаа хөгжил цэцэглэлтэнд ихээхэн хувь нэмэр болох чиг үүрэгтэй юм. Улс орныхоо эдийн засгийн хөгжил, цаашдын хөгжлийг сэргээн авч явах жижиг дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бэрхшээл тулгарах үед үүнийг зөв зүйтэй удирдан чиглүүлж чадах удирдлага болон гарааны бизнесийн удирдагч багшийг бэлтгэн гаргах нь маш чухал юм.