title icon

Хөтөлбөрийн хороо

Сэрүүлэг дээд сургуулийн Хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүн

Дарга                                                 Н.Туул     / Доктор, профессор/

Ж.Оюунгэрэл                                   Сургалтын албаны дарга / магистр/

Б.Эрдэнэтуяа                                  Сургалтын албаны мэргэжилтэн/ магистр/

Хүмүүнлэгийн ухаан

Б.Басбаяр                                     Англи хэлний багш, докторант

А.Баярхүү                                    Сэтгэл судлалын багш, докторант

Б.Үүлэнсолонго                         Сургуулийн өмнөх боловсролын багш,

докторант

Инженер технологи

Ц.Оюунчимэг                                   Зөвлөх инженер, тэнхимийн эрхлэгч

Ө.Соёлцэцэг                                    Цахилгаан хангамжийн багш, докторант

Я.Энхбаатар                                   Машин тоног төхөөрөмж, ашиглалтын

                                                      багш/магистр/

Бизнесийн ухаан

М.Цэцэгмаа                                     Тэнхимийн эрхлэгч, докторант

Д.Ганцэцэг                                        Хүний нөөцийн менежментийн багш /докторант/

Н.Даваасүрэн                                  Эдийн засгийн багш / магистр/

ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ АЖЛЫН ЧИГЛЭЛ

Хөтөлбөрийн хороо

1.Сургалтын хөтөлбөрийг боловсруулах, баталгаажуулах, хэрэгжүүлэх явц, үр дүнг хянах, үнэлэх, чанарыг баталгаажуулах бодлого,эрх зүйн зохицуулалтыг хариуцсан хороодыг байгуулах

2.Хөтөлбөрийн багуудын ажлын уялдааг хангаж, удирдан зохион байгуулах

Хөтөлбөрийн зорилго

Сургалтын хөтөлбөрүүд нь суралцагчдыг үндэсний болоод олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмших, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, насан туршдаа суралцан хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төлөвших зорилгыг хангах цогц үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байна.

Хөтөлбөрийн агуулга, арга зүй

Сургалтын хөтөлбөрүүдийн агуулга, хэрэгжүүлэх арга зүй нь суралцагчид хувийн онцлог шинж, хэрэгцээ шаардлага, нөхцөл боломждоо нийцүүлэн сонголт хийх бололцоог хангасан олон хувилбартай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.

Сургалтын технологи

Сургалтын технологи нь суралцагчдын суралцах үйлийг тэдний бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан, сурч боловсрохын зүй тогтлын дагуу зохион байгуулах, бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.

Сургалтын орчин

Сургалтын орчин нь хөтөлбөрийн явцад багш, суралцагчид мэдээ, мэдээллийн эх сурвалжийг нээлттэй ашиглах, ажил мэргэжлийн ур чадвар эзэмшихэд зайлшгүй шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Хөтөлбөрийн үнэлгээ

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц-үр дүнд суурилсан чанарын үнэлгээг сургуулийн удирдлага, мэргэжлийн баг, багш нар хамтран хийнэ.

Хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажилт

Хэрэгжүүлж буй бүх хөтөлбөртөө тодорхой давтамжтайгаар үечилсэн байдлаар үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулах бодлого, журмыг хэрэгжүүлж, сургалтын үр дүнг жигд, өндөр түвшинд хангах тогтолцоотой байна.

Сургалтын бусад үйл ажиллагаа

Сургууль нь сургалтын үндсэн хөтөлбөр болон албан бус сургалтыг нийгмийн болоод хувь хүмүүсийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан, олон хувилбартай агуулга, арга хэлбэрээр зохион байгуулж, үйлчилгээний хүрээг тэлэхээс гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ.