title icon

Сургалтын алба

Сургалтын алба нь Сэрүүлэг дээд сургуулийн эрхэм зорилго зорилттой нийцүүлэн оюутнуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, тусламж дэмжлэг үзүүлэх чиглүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй.

ҮНДСЭН АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ

  • Боловсролын тухай хууль тогтоомжид нийцүүлэн, мэргэжлийн чиглэл бүрээр баклаврын сургалтын агуулга өдөр тутмын, хэвийн, байнгын үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих
  • Хичээл, шалгалтын хуваариудыг боловсруулан баталгаажуулах
  • Багш, ажилтан, суралцагчдын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх
  • Сургалтын сүлжээт төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдлагаар хангах
  • Сургалтын чанарын удирдлага, үнэлгээг хэрэгжүүлэх
  • Оюутны мэдлэг, чадвар, сэтгэл ханамжид үнэлгээ шинжилгээ хийх
  • Элсэгчдийг бүртгэх, анги зохион байгуулалт хийх, сургалтын гэрээ байгуулах
  • Элсэгч, суралцагчдад зориулсан оюутны хөтөч, гарын авлага гаргах, хэрэгцээтэй мэдээллээр хангах
  • Суралцагчдын тушаал гаргах /элсэлт, төгсөлт, анги дэвшин суралцах,анги зохион байгуулалт, шагнал урамшуулал, сахилга хариуцлага/
  • Суралцагчдын өргөдөл, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх
  • Оюутны эцэг эх, асран хамгаалагч нарыг мэдээллээр ханган ажиллах
  • Оюутантай холбоотой дүрэм журмыг шинэчлэн боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх
  • Шилдэг оюутан шалгаруулах, оюутнуудын шагнал урамшууллын асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааг, зохион байгуулж, оролцуулах, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах
  • СТС- ийн гэрээгээр суралцах оюутнуудын материалыг хүлээн авах, шийдвэрлүүлэх, гэрээ байгуулах, үндэсний тэтгэлэгт хамрагдах оюутны судалгаа гаргах, тооцоо хийх
  • Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хичээлийн жилийн турш хэрэгжүүлэн ажиллана.
  • Оюутан суралцагчдыг олон нийтийн үйл ажилагаанд татан оролцуулах нийгэмшүүлэх.
  • Оюутныг хөгжүүлэх, тэдэнд тусалж дэмжих, удирдах
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажил олгогч болон бусад байгууллагуудтай хамтарч ажиллах
  • Ангийн дарга нарын сургалт, уулзалтуудыг хариуцаж зохион байгуулах мэдээ мэдээллээр хангах
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн суралцагчдын материалын бүрдүүлэлт, кредит цагийн зөрүүг тооцох, тойрох хуудас олгох
  • Төгсөгчдийн диплом захиалга, хэвлэлтийн үйл ажиллагаа
  • Төгсөгчдийн нэгдсэн статистик мэдээг гаргах үндсэн чиг үүрэгтэй.

 

Харилцах утас : 11367145
Еmail хаяг: hutulbur_alba@yahoo.com, info@seruuleg.edu.mn