title icon

Мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

         Хонхны дуугаа цангинуулсан 1990 оны анхдугаар хичээлийн жил 5 багш, 40 гаруй оюутантай, МУИС-ийн нэгээхэн хэсэгт эхэлж байсан тэр дурсамжит өдрөөс хойш өнөөдөр Сэрүүлэг их сургууль ахисан түвшинд 2017 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн, БСШУЯ-ны “Аттестатчилал”-д 2018 он хүртэл тэнцсэн, Олон улсад бизнесийн хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн  амжилт бүтээлээр дүүрэн 2016-2017 оны хичээлийн жилээ эхлүүллээ.

Сэрүүлэг их сургуулийн бүтэц зохион байгуулалт, сургалт, үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэх, “Бизнесийн менежмент”–ийн сургалтын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, оюутнуудын сурах орчныг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэх, гадаад, дотоод хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгыг бид та бүхэнтэй хамтран хэрэгжүүлж  AНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ээр  олон улсад магадлан итгэмжлүүллээ.

Сургалт, үйлчилгээний зориулалтын стандартыг хангасан нэг ээлжиндээ 1650 оюутан суралцах багтаамжтай сургалтын танхим, лаборатори бүхий хичээлийн 2 байр, оюутны байр, эрдэм шинжилгээний сэтгүүл, сургуулийн веб сайт, Wi-Fi болон сүлжээний орчин, мэдээллийн төв зэрэг үйлчилгээний нэгжтэйгээр сургалтанд оролцогч талуудаа ханган ажиллаж байна.

Тус сургуулийн удирдлага, багш, ажилтан, ажилчид, оюутнууд нь сургуулийн эрэхм зорилго, үнэт зүйлсээ бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, хэм хэмжээг дагаж мөрдөх, бусдыг үлгэрлэн дагуулах үйл явц хэвшсэн. 2000 оноос эхлэн сургууль үйл ажиллагаандаа “Суралцагч байгууллагын манлайлал”,  Чанарын хяналтыг тус тус сургалт, үйлчилгээндээ нэвтрүүлсэн ба оролцогч талуудаас мэдээллийг нээлттэй хүлээн авч санал, санаачлагыг үйл явцдаа шууд хэрэгжүүлэх орчинг бүрдүүлсэн.

Багш, оюутны “Эрхэмлэх 9 зүйл”, “Оюутны тангараг” –тай. Оюутны ёс зүй, багшийн мэргэжлийн ёс зүйн зөвлөлтэй. “Дэлхийн энх тайвны баяр”-аар шинээр элссэн бүх оюутан тангараг өргөдөг уламжлалтай. “Номын баяр”, “Кэйс сургалт”, “Урлаг –залуу нас”, “Бид монголоороо гоёдог”, “Мэдлэгийн баяр”, “Аэробикийн тэмцээн”, “Оюунлаг оюутнууд”, “Клубуудын өдөрлөг”, “Сэрүүлэг-явган аялал” зэрэг уламжлалт бренд ажлуудыг оюутныг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлдэг.

Мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрүүдээс гадна дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Сургалтын сүлжээт төлөвлөгөө- Хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааны цаг хугацааны төлөвлөлтийг багтаадаг.

  • Оюутны хөгжлийн хөтөлбөр- Энэ хөтөлбөрт оюутны мэдлэг, хандлага, авьяас, чадвар, оюуны сэтгэлгээ, бие бялдрыг нь хөгжүүлэх, хамтран ажиллах, практик дадал эзэмших, мэргэжил сурталчлах, ёс зүйн төлөвшлийг нь дээшлүүлэхэд чиглэсэн олон талт ажлууд багтсан байдаг.
  • Харилцааны ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр- Хөтөлбөр бичгийн харилцаа, ярих, илтгэх урлаг, судалгааны арга зүй гэсэн бие даасан хичээлүүдтэй.Мэргэжилтэний зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай ур чадваруудыг нэмэгдүүлэх зорилготой юм.
  • Мэргэжлийн клуб-Оюутныг мэргэжлийнх нь дагуу тасралтгүй үйл ажиллагаанд оролцуулах, шинэ санаа, бодлыг дэмжиж, хөгжүүлэх, дадлагын бааз, ажлын байраар хангахад чиглүүлдэг.
  • Ах нь дүүдээ сургах, хамтарч хөгжих хөтөлбөр- Энэ хөтөлбөрийн гол зорилго нь ахлах курсын оюутнууд дүү нартаа заан зөвлөх, суралцах хугацаандаа болон төгсөөд хамтран ажиллах бололцоог бүрдүүлэх ажлууд бүхий онцлог хөтөлбөр юм.
  • Сургалтын чанарын сайжруулалт- Сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах менежментийг хэрэгжүүлдэг.
  • Оюутны санал, хүсэлт- Оюутны сургалтын болон хувь хүний хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг сонсож, сургалтын үр дүнг хамтран үнэлж, ажилладаг.
  • Англи хэлний сургалтын хөтөлбөр – Оюутны эзэмшиж буй мэргэжлийн англи хэлний мэдлэг, чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн байдаг ба 1-4-р курст оюутан англи хэлийг судалдаг.
  • Мэдээллийн менежментийн хөтөлбөр- Сургалт, үйл явцын тухай мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажилладаг.
  • Судалгаа – Оюутан бүр суралцах хугацаандаа мэргэжлийнхээ чиглэлээр 3-4 төрлийн дадлага, төсөл, курсын ажил бичдэг.
  • Бизнесийн хөтөлбөр – Мэргэшиж суралцах боломжийг оюутнуудад олгодог
  • Нээлттэй хэлэлцүүлэг- Оюутнуудын дипломын болон төслийн ажлыг бизнесийн болон мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах зорилгоор биечлэн оролцож, үнэлдэг.

Жил бүр шилдэг оюутнуудыг шалгаруулж, сургуулийг үндэслэгч “Б. Жаргалын нэрэмжит ” сургалтын төлбөрийн 100%, 50%-ийн тэтгэлэг олгодог.

Тус сургууль нь гадаадын болон дотоодын олон байгууллагуудтай харилцан хамтран ажиллах, туслах зорилгоор албан ёсны гэрээгээр хамтын үйл явцаа баталгаажуулж, ажилладаг. Тухайлбал БНСУ-ын Sunsu, Hosei, Jonju, Kyung Hee, Kwandong их сургууль, Токиогийн их сургууль, Канадын Монтреалийн их сургууль, БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, БНХАУ-ын He-Тao, Бортохой их сургуулиудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж байна.

Сургуулийн маань vйл ажиллагааны цар хvрээ, гаргасан амжилт бvтээл нь манай байгууллагын багш, ажилтан, ажилчид, оюутан, төгсөгч, эцэг, эх, хэрэглэгч, харилцагч нэг бvрийн маань хvч хєдєлмєрєєр бий болсон гэдэгт бид бүхэн итгэлтэй байдаг.

Мэдлэг боловсрол авъяас чадвараара бусдыг хошуучилж яваа Сэрүүлэг их сургуулийг төгсөгч 5000 гаруй төсгөчдөөрөө бид бахархаж байна.

Сэрүүлэг их сургуулийн оюутан бие биендээ халамжтай байж, итгэл сэтгэлийг өөртөө шингээсэн, өөрөөр бодож сэтгэдэг, санаачлагатай, зүтгэлтэй байдаг, багш нар нь зөв ёс зүйтэй, оюутантайгаа илүү ойр дотно ажилладаг, тэднийг байнга сонсдог, хөгжүүлдэг, бизнес сэтгэлгээтэй, байнга суралцдаг, оюутнууд маань бид нарын талаар ямар сэтгэгдэлтэй байна гэдэгт анхаарлаа байнга хандуулдаг, эрүүл чийрэг биетэй байх зарчмыг БИД баримтлан ажиллана.

Дээд боловсрол олгож байгаа Сэрүүлэг их сургуулийн багшлах хамт олон тус сургуулийг сонгон ирж, суралцах гэж байгаа оюутан, мөн тэдний гэр бүл хамтдаа чанарыг эрхэмлэн суралцах үүргээ ухамсарлаж, дэлхийн хаана ч очсон хамтдаа зэрэгцэн хөгжиж, сайн мэргэжилтэн байх чанараа хамгаалж, хадгалж явахыг оюутан Та бүхнийг уриалж байна.

Чанартай сайн мэргэжилтэн гаргахад багш бид сайн ажиллаж, сургалтын тавлаг орчинг улам сайжруулан бүрдүүлж, дэлхийн түвшинд зэрэгцэн орших чадвартай боловсролыг хамтдаа эзэмшицгээе.

Цаашид бид өмнөө тавьсан урт хугацааны зорилготой байж,аливаа ажлыг тодорхой судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, vйлдэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гадаадын сургуулиудтай нийцүүлэх, сургалтын чиглэлээр гадагшаа чиглэсэн харилцааг өргөжүүлэх, оюутны бие даан суралцах, хөгжих бололцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, багш, оюутны хамтын ажиллагааг улам өргөжүүлж хөгжүүлэх, англи хэлний сургалтыг эрчимжүүлэх, мэргэжлийн олимпиад, ОЭШБХ, уралдаан тэмцээнд багш, оюутнуудыг улам идэвхитэй оролцуулах зорилт тавьж байна.

Эрхэм хүндэт оюутнууд, эцэг эхчүүд, багш нар Та бүхэндээ сурган, хөгжүүлэх дагуулан, чиглүүлэх, тэтгэн, дэмжих их үйлсдээ хамтран ажиллаж, бүтээлчээр сэтгэн өөртөө болон бусдын төлөө санаа тавьж, сургуулийн, өөрийн, анги хамт олны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

Сургуулийн захиргаа