title icon

Мэдээлэл технологийн тэнхим

Эрхэм зорилго

Мэдээллийн технологийн эрин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц мэдлэг, чадвар дадал, ур дүйтэй компьютерийн ухааны мэргэжилтэн бэлтгэх.

  • Үнэт зүйл:* Мэдээллийн хурдад суралцах, *Хүмүүний болон оюуны капитал, *Багш оюутны нягт хамтын ажиллагаа, *  Шинэ бүтээлч сэтгэлгээ, *Хүмүүнлэг ёс
  • Уриа: Мэдээллийн технологийн нууцад шамдан суралцах

Зорилго:Програм хангамж, график дизайн мэргэжлийн бакалаврын стандарт шаардлагыг хангахуйц боловсролын агуулга, орчин үеийн сургалтын орчин бүхий лаборатори, техник тоног төхөөрөмжөөр хангаж оюутныг чадваржуулах, хэрэгцээг хангуулан ажиллахад сургалтын зорилго оршино.

Зорилт

Мэргэжлийн сургалтын агуулгыг олон улсын жишиг түвшинд хүргэх, материаллаг хангамжийг манай төгсөгчидийг авч ажиллуулдаг байгууллагуудын түвшин, бүтэцтэй ижил болгох, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцсэн хөрвөх чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэн гаргах зорилт тавин ажиллаж байна.

Эрхэм  зорилгод хүрэх зорилтууд:

  1. Нийгмийн хєгжлийн хэрэгцээ, шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх vйл ажиллагааг тасралтгvй явуулах
  1. Чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд шаардаглах сургалтын орчинг иж бvрэн бvрдvvлэх
  1. Сургалтыг агуулгыг орчин vеийн шинжлэх ухаан, техникийн хєгжил, даяарчлалын бодлого, vндэсний аюулгvй байдлын бодлоготой нягт уялдуулан хэрэгжvvлэх
  1. Холбогдох судалгаа, шинжилгээний ажлыг мэргэжлийн єндєр тvвшинд хийх
  2. Ижил тєрлийн vйл ажиллагаа эрхэлдэг гадаад орнуудын байгууллага, хувь хvмvvстэй хамтын ажиллагаагаа єргєжvvлэн хєгжvvлэх

Тэнхимийн цаашдийн зорилт:

Мэргэжлийн сургалтын агуулгыг олон улсын жишиг түвшинд хүргэх, материалаг хангамжийг манай төгсөгчидийг авч ажиллуулдаг байгууллагуудын  түвшин, бүтэцтэй ижил болгох, сургалтын материалуудыг электрон хэлбэрт оруулж суралцагчдад хүртээмжтэй болгох, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцсэн гаргах зорилт тавих ажиллаж байна

Тэнхмийн товч түүх

2000 онд компьютерийн програм хангамж нэртэйгээр байгуулагдсан. Тэнхмийн эрхлэгч, багш, инженер техникийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тус ондоо Компьютерийн програм хангамж, 2008 оноос Компьютерийн график-дизайн мэргэжлийн сургалт явуулж байна. Манай тэнхим нийт  програм хангамж, график дизайн гэсэн 2  сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд нийт 18 багш  үүнээс 15 үндсэн, 3 зочин гэсэн бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлж байна. Эдгээр багш нар нь 2 дэд профессор, 6 ахлах, 10 магистр багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.