title icon

Мэдээллийн төв

Мэдээллийн төв нь 2004 оноос анх чөлөөт сонголттой орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 1 ээлжиндээ 140 хүндүйлчлэх чөлөөт сонголттой уншлагын танхим, 26 хүний суудал бүхий эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн уншлагын танхим, 15 хүний суудалтай интернэт хэсэг, 13 хүний суудалтай үзүүлж сонсох материалын хэсэг хэвлэн олшруулах хэсгүүдээр багш , оюутнуудад үйлчилгээ үзүүлдэг. Тус номын сан нь 40 гаруй багш, эрдэмтэн судлаач, 1600 гаруй оюутан ,суралцагчдад үйлчилгээ үзүүлдэг. Номын санд сүүлийн үеийн автоматжуулалт бүхий интернэ тхаяг/IP address/-д суурилсан гадаад болон дотоод хяналтын камер, тоон технологит суурилсан харилцаа холбооны үйлчилгээ бүхий хяналтын цогцс истемүүд болон орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлсэн, утасгүй интернетийн (wireless) орчинг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Номын сангийн үйлчилгээ

Үйлчилгээ

ЭШ-ний болон тогтмол хэвлэлийн хэсэг : Багш, оюутнуудын бичсэн ЭШ-ний илтгэл, Оюутнуудын бичсэн курсын ажил , дипломын ажил, ЭШ-ний бага хуралд тависан илтгэлүүд мөн дадлагын тайлан төгсөх курсын оюутнуудын дипломын ажлууд болох ЭШ-ний материалаар үйлчилэхээс гадна , мэргэжлийн холбогдолтой сэтгүүл болон өдөр тутмын сонингийн үйлчилгээг үзүүлдэг.

Номын сангийн ангилал

2001-2004 оны хооронд номын сангийн номыг ББК ангиллаар ангилж байсан бөгөөд БСШУЯ-ны Сайдын 2001 оны 180 дугаар тушаалын дагуу фондын ном ангиллаыг DDC буюу Дьюгийн аравтын ангиллаар ангилах шаардлагын дагуу 2004 оны 2-р сараас DDC ангилалд номын 100 хувь оруулан ангилсан.

Номын сангийн фондын бүрдүүлэлт

Фонд бүрдүүлэх журмын оюутны төлбөрийн 1.5%-тай тэнцэх төсвийг номын сангийн фонд бүрдүүлэлтэнд зориулжүүнээс . Мэдээллийн төвийн фондонд байгаа мэргэжлийн ном, сурах бичгийн хангамжид судалгаа хийж цөөн хувьтай байдаг, цаашид авах шаардлагатай эрэлт хэрэгцээ ихтэй ном, сурах бичгийн жагсаалтыг сургуулийн багш нарын саналыг үндэслэн фонд бүрдүүлэх төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байна. Фондын бүтэц: 20000 гаруй номтой , нийт номын 52.9 хувь нь монгол, 15.5хувь нь орос 27.9 хувь нь англи, 3.7 хувь нь солонгос, япон хэл дээрх ном, сурах бичиг эзэлж байна.

Электрон каталог

2003 онд Номын сангийн автоматжуулалтын программ болох Lib4U программыг өөрийн үндсэн программ хангамж болгон хэрэглэж эхэлсэн. 2005 онд тус программын жижиг болон дунд номын сангуудад зориулсан Lib4U_PC_V1 хувилбарыг авч одоогоор фондын номыг оруулаад байгаа байна. 2011 онд электрон каталогийн Lib4U_PC_V1,2 шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлсэн.

Үзүүлж сонсгох материалын хэсэг

Энэхүү үйлчилгээг 2005 оноос эхэлсэн ба энэ танхимаар хэлний мэргэжлийн ангийн оюутнууд ярианы болон сонсох чадвараа дээшлүүлэх,бусад мэргэжлийн ангийн оюутнууд мэргэжлийн холбогдолтой хичээл бусад чиглэлийн ашиглаж байна. Энэ хэсгээр ганцаарчилсан болон группээр ашиглах боломжтой.

Номын сангийн тоног төхөөрөмжийн хангалт

Номын санд сүүлийн үеийн хүчин чадал бүхий компьютер , интернэтийн 15 компьютер , принтер , скайнер, үдэгч , зүсэгч канон , канон , VCD , DVD, CD кассет уншигч , зургт, чихэвч хяналтын камер, хаалга зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тохижуулан Багш , оюутнуудад үйлчилж байна

Лавлагаа ном зүй

Уншигч номын сангийн ном хэвлэлийг үсэг дараалал, төрөл ангийн болон электрон каталогоос чөлөөтэй хайж өөрт хэрэгцээтэй материалаа олох боломжтойгоос гадна төвөгтэй тохиолдолд номын санчийн тусламжийг авч болдог.