title icon

Инженер технологийн тэнхим

Тэнхимийн эрхлэгчийн мэндчилгээ

“Сэрүүлэг” дээд сургууль нь Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагч сургуулиудын нэг бөгөөд зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн.

Тус тэнхим нь 2007 онд Үйлдвэрлэлийн менежментийн тэнхим нэртэйгээр анх байгуулагдаж,  сургуулийн бүтэц зохион байгуулалт, сургалтын бодлоготой уялдуулан 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн Инженер технологийн тэнхим болж өөрчлөгдөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Инженер технологийн тэнхим нь  Монгол Улсын хөгжлийн гол тулгуур болсон Уул уурхай, Эрчим хүч, Барилгын салбаруудад дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж байна.

Тус тэнхимийн эрдэмтэн багш нар сургуулийнхаа эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд идэвх зүтгэл гарган ажиллаж,  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэнг бэлтгэхийн төлөө боловсролын үйлчилгээг суралцагсдын сонирхол, чадварт нийцүүлэн тогтвортой, чанартай явуулахыг өөрсдийн ажлын  гол зорилгоо болгон ажиллаж байна.

Тэнхимийн нийт оюутнууддаа ирээдүйн ажлын гараагаа сонгосон мэргэжлээрээ эрхлэх зорилгыг өмнөө тавьж, амжилттай суралцахыг хүсье.

Сургуулийнхаа нийт хамт олонд  СУРЛАГА ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Инженер технологийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх инженер Ц. Оюунчимэг

Инженер технологийн тэнхмийн танилцуулга

Тус тэнхим нь 2007 онд Үйлдвэрлэлийн менежментийн тэнхим нэртэйгээр анх байгуулагдаж, 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн инженер технологийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Зорилго:

Монгол Улсын хөгжлийн гол тулгуур болсон Уул уурхай, Эрчим хүч, Барилгын салбаруудад болон олон улсын жишгийн түвшинд ажиллах онол, практикийн өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажлын дадал чадвартай, инженерийн шийдэл боловсруулах, зохион байгуулах арга ажиллагааг эзэмшсэн мэргэжилтэнг бэлтгэх.

Зорилт:

  1. Дэлхийн түвшинд хүрэх бакалаврын сургалт явуулах
  2. Сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлж, шинэчлэх
  3. Үйлдвэр, уурхай, аж ахуйн газруудтай хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
  4. Судалгаа шинжилгээний ажлын түвшинг дээшлүүлэх
  5. Сурах бичиг, гарын авлага бичиж, хэвлүүлэх

Сургалт:

  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Механик инженер
  • Байгаль орчныг хамгаалах технологи
  • Цахилгааны инженер
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд
  • Авто инженер
  • Барилгын инженер мэргэжлүүдээр бакалавр зэрэгтэй мэргэжилтэнг өдөр болон эчнээгээр бэлтгэдэг.

Багш нар

  1. Тэнхимийн эрхлэгч, Магистр, Монгол Улсын зөвлөх инженер Ц. Оюунчимэг
  2. Ахлах багш , Магистр, Мэргэшсэн инженер Н. Рэгзэдмаа
  3. Ахлах багш, Докторант Ө. Соёлцэцэг
  4. Ахлах багш, Докторант Д. Наранцэнгэл
  5. Багш, Магистр, Я. Энхбаатар
  6. Багш, Магистр Б. Жаргалсайхан

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

  • Мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага зохиох
  • Хөнгөн цагаан хайлшин уран цутгамлыг ширээх технологийн горимын судалгаа
  • Цахилгаан хангамжийн зураг төсөлд шүүмж хийх
  • Өмнөд бүсийн цахилгаан хангамжийн оновчтой судалгаа
  • Уурхайн технологийн зөвлөгөө өгөх
  • Уулын ажлын жилийн төлөвлөгөө зохиох

Сургалтын материаллаг орчин

  • Компьютерийн лаборатори-2
  • Цахилгааны лаборатори
  • Машин тоног төхөөрөмжийн лаборатори
  • Ил уурхайн технологийн сургалтын танхим

Гадаад, дотоод хамтын ажиллагаа

  • “Эрдэнэт” УБҮ
  • “Шарын гол” ХХК
  • “Шивээ-Овоо” ХК
  • “Багануур” ХК
  • “Бор-Өндөр” УБҮ
  • Эрчим Хүчний Хөгжлийн төвийн Сургалт Үйлдвэрлэлийн Цогцолбор
  • “И БИ Инженеринг” ХХК
  • Говь сүмбэр аймаг дахь “Политехник коллеж”
  • Дархан Төмөрлөгийн үйлдвэр
  • Хөтөлийн цемент шохойн үйлдвэр
  • Нийслэлийн авто замын газрын төв лаборатори
  • “Эрчим инженеринг” ХХК
  • “West Energy” ХХК зэрэг компаниудад оюутнуудын үйлдвэрлэлтэй танилцах дадлага, сургалтын болон үйлдвэрлэлийн дадлагууд тус тус хийгддэг.