title icon

Инженер техникийн алба

Инженер техникийн албаны үйл ажиллагаа нь сургалт, мэдээллийн системийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, Сэрүүлэг дээд сургуулийн өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, багш ажилтан нарын мэдээллийн системд ажиллах чадварыг нэмэгдүүлэх, лабораторийн техникийн үйлчилгээ, компьютерийн сүлжээ, интернет, дотуур холбоо, хамгаалалтын системийн найдвартай ажиллагаагаар тодорхойлогдоно. Үүнээс гадна сургалт, номын сангийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний хурал, төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулахад цахим систем, техникийн үйлчилгээг үзүүлж байна. ИТА нь сургуулийн компьютерийн дотоод сүлжээг мэргэжлийн түвшинд шинэчлэн загварчлах, хэрэглэгчийн менежментийг боловсронгуй болгох ажлыг байнга хийж байна.

Инженер техникийн албаны чиг үүрэг

–       Компьютерийн засвар үйлчилгээг шуурхай хийх

–       Сүлжээ, холбооны анхан шатны тусламж, үйлчилгээ

–       Интернетийн тасралтгүй үйлчилгээ

–       Мэдээллийн системийн анхан шатны тусламж, дэмжлэг

–       Мэдээллийн системийн анхан шатны заавар, зөвлөмж

–       Хэрэглээний болон мэргэжлийн програм хангамжийг хөгжүүлэх

Өнгөрсөн хугацаанд тус сургуулийн инженер техникийн алба нь дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

–   Өндөр хурдны интернетийн үйлчилгээг сургуулийн бүх орчинд мөн оюутны дотуур байранд 24 цагийн турш ашиглахыг бүрдүүлсэн.

–   Сургуулийн зарим шаардлагатай орчинд утасгүй чөлөөт интернетийн холболтуудыг хийсэн.

–   Dual Core процессор бүхий мэргэжлийн ангиудад зориулсан 3 лаборатори, график дизайны ангид зориулагдсан 1 лаборатори, мэргэжлийн бус ангиудад зориулагдсан 1, банк санхүүгийн ангиудад зориулан программчлагдсан 1 лаборатори, машин махнизмын 1 лаборатори, цахигааны 1 лаборатори,  гадаад хэлний ангиудад зориулан лингафоны кабинет, Pentium 4 процессор бүхий номын сан зэрэг нийт 150 орчим компьютерийг сургалтын орчинд ашиглаж , Quad Core, Core2Duo, Dual Core процессор бүхий 40 орчим компьютерийг багш нарын хэрэгцээнд зориулан ашиглаж байна.

–  Сургуулийн дотоод сүлжээг багш, оюутны гэсэн хоёр үндсэн хэсэгтэй зохион байгуулж байна.

–  Лекцийн болон семинарын анги танхимуудад проектор, LCD телевизор, өндөр чадлын өсгөгчүүдийг байршуулсан.

–  Уул уурхайн цахилгааны ба ашиглалтын тоног төхөөрөмжүүд бүхий лабораторийг байгуулсан,

–  Хяналтын камер, галын дохиолол хамгаалалтын систем бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр сургуулийн орчин, оюутны дотуур байрыг иж бүрэн тоноглосон.

Хаяг: Сэрүүлэг дээд сургуулийн хичээлийн I байр 401 тоот өрөө

Утас:70110642