title icon

Дүрэм журам

СУРАЛЦАГЧДЫН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ДҮГНЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 БСШУ-ны Сайдын 2003 оны 158 дугаар тушаалаар батлагдсан ‘’Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журам‘’-ыг үндэслэн ‘’Сэрүүлэг‘’ дээд сургуульд суралцагч оюутны сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, оюутны мэдлэг, чадварыг дүгнэхэд энэхүү журмыг баримтална

1.2 Оюутны мэдлэг чадвар, гүйцэтгэлийг үнэлэхдээ кредит цагийн үнэлгээний системийг ашиглана. Кредит цагийн үнэлгээ нь оюутан тухайн хичээлийн агуулга эзэмшсэн байдал, мэдлэг чадварын түвшинг илэрхийлэх дүнгийн систем юм

1.3 Кредит цагийн үнэлгээ нь сургалтын явцад багш оюутны ажлын ачааллыг жигд хуваарилах, оюутанд эзэмшсэн мэдлэг, чадвараа улирлын турш үнэлүүлэх боломж олгоно

1.4 Оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг баталгаажуулах, ажлын дадлага туршлагатай болгох зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулж, гүйцэтгэлийг үнэлж, тооцно.

–    Мэргэжлийн дадлагууд

–    Курсын ажил

–    Хичээлийн явцын үнэлгээ

o          Ирц, идэвхи

o          Сэдвийн шалгалт

o          Бие даалтын ажил

–    Процессын хяналтын шалгалт

–    Улирлын нэгдсэн шалгалт

–    Түвшин тогтоох сорил

–    Олон улсын түвшин тогтоох шалгалт

–    Төслийн ажил

–    Дипломын ажил

–    Төгсөлтийн шалгалт