title icon

Бизнесийн ухааны тэнхим

Мэндчилгээ

Бизнесийн хөтөлбөрөөр суралцагч нийт оюутан залуучууд, хүндэт эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчид болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс Та бүхэнд Сэрүүлэг их сургуулийн Бизнесийн Ухааны тэнхимийн эрдэмтэн багш нар болон тэнхимийн эрхлэгчийн зүгээс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!

Бизнесийн ухааны тэнхим нь тус сургуулийн ууган тэнхим бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй сайжруулсан Бизнесийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна.

Манай тэнхимийн хамт олон 2008 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр “Бизнесийн менежмент” хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж байсан.

2014 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн Сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/-ийн шалгуур үзүүлэлтүүдийг биелүүлснээр Олон улсад магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олон болсон юм.

Бид өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төгсөгчдийг бэлтгэн гаргахад сургалтын төлөвлөгөө, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, сургалтын чанар, агуулга, хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байна.

Манай хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн: Бизнесийн ухааны тэнхимийн эрхлэгч М.Цэцэгмаа

Манай хамт олон Та бүхэнд Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг санал болгож байна.

Эрхэм зорилго

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд чадварлаг бизнесийн мэргэжилтэн, бизнес эрхлэгчийг бэлтгэн гаргах оюутан төвтэй, чанартай сургалтын орчинг бий болгоход оршино.

Уриа

“Өөрсдийгөө нээж, хамтдаа хөгжье”

Үнэт зүйлс

  • Харилцаа
  • Ёс зүйн хэм хэмжээ
  • Шүүмжлэлт бүтээлч сэтгэхүй
  • Тасралтгүй сайжруулалт
  • Төвлөрөл

Стратеги зорилго

  1. Бизнесийн хөтөлбөрийг АНУ-ын Бизнесийн Сургууль, Хөтөлбөрүүдийг Магадлан Итгэмжлэх Зөвлөл /ACBSP/ – өөр Олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэх,
  2. Эрдэм шинжилгээ, судалганы ажлыг өргөжүүлэх, түүнийг чанарыг дээшлүүлэх,
  3. Сургалт, сургалтын үйл ажиллагааг сайжруулж, түүний чанарыг дээшлүүлэх,
  4. Хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх.

Тэнхимийн давуу тал

  • Тэнхимийн нэр хүнд сайн.
  • Гадаад, дотоодын хамтран ажилладаг байгууллагуудтай.
  • Үндэсний хэмжээнд болон олон улсын түвшинд хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн.
  • Доктор болон магистр зэрэгтэй багш нараас бүрдсэн.
  • Багш нар тогтвор суурьшилтай ажилладаг.
  • Багш нарын сургалтын үйл ажиллагаа, арга зүй тогтворжсон.
  • Багш нар гадаад, дотоодын сургалтуудад хамрагдаж байнга хөгжиж байдаг.
  • Хөтөлбөрт оролцогч талуудын санал бодлыг судалж, үйл ажиллагаандаа тусган ажилладаг.

Сургалтын онцлог

  • Оюутан төвтэй, идэвхтэй сургалтын технологи хэрэгжүүлдэг.
  • Сургалтын үйл ажиллагаа нь сургалтын сүлжээт төлөвлөгөөний дагуу хэрэгждэг.
  • Онлайн харилцааг сургалтандаа ашигладаг.
  • Англи хэлийг 3 жил тасралтгүй судалж, төгсөлтийн шалгалтыг TOEIC-ийн түвшинд үнэлүүлдэг.
  • Оюутан бүр АНУ-ын Peregrine байгууллагаар мэдлэг чадвараа орц болон гарцын түвшинд үнэлүүлдэг.
  • Суралцагч бүр курсын ажил бичиж, судалгааны ажил хийх мэдлэг, чадвар эзэмшдэг.
  • Оюутан суралцах хугацаандаа үйлдвэрлэлийн болон мэргэшүүлэх дадлага хийж, онолын мэдлэгийг гүнзгийрүүлдэг.
  • Мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага, судалгааны ажлын арвин сантай.
  • Төгсөгч бүр шинэ бизнесийн төсөл бичиж хамгаалдаг. Төгсөөд гарааны бизнесийг эхлүүлэх боломжтой.